“Бондоолой” хүүхдийн уран бүтээлийн сан

“Бондоолой” сайт нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулах, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, мөн тэдний гэр бүлийнхэнд туслах, багш нар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилчдын ачаалалыг багахан ч болов хөнгөвчлөх зорилготой хүүхдийн боловсролын сайт юм.

Бид уламжлагдан ирсэн хүүхдийн уран бүтээлүүдийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж, шинээр гарч буй бүтээлүүдийг тэдэнд хүргэхийг зорьж байгаа бөгөөд хүүхдийн уран бүтээлчид, бүтээлээ хүүхдэд хүргэхийг хүссэн хүн бүхэнд манай сайт нээлттэй.