11-р цэцэрлэг
Цэцэрлэгийн тухай
—Тус цэцэрлэг нь анх “Эрүүлийг хамгаалах газрын харъяа “ 32-р ясли нэртэйгээр 1961 оны 1 сарын 10 ны өдөр 110 хүүхдийн ортой эрхлэгч -1, туслах тогооч -1, сувилагч -1, асрагч -7, цэвэрлэгч -2, сав угаагч -1, манаач -2, морь тэрэгчин -1 бүгд 21 хүний бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан байна. —1962 онд уурын зуухны галалгааг зогсоож улсын төвлөрсөн халаалтын системд холбогдсон. 1988 оноос 150хүүхдийн ортой 24 цагийн ажиллагаатай сувилалын ясли болж өргөжин , 3-4 ээлжийн 53 ажилтантай болж өргөжсөн . —1997-1998 оны хичээлийн жилээс БГД –ийн Засаг даргын захирамжаар 11-р цэцэрлэг болон шилжин ажиллах шийдвэр гарч 150 хүүхдийн хүчин чадалтай 6 бүлэгтэйгээр нээж эрхлэгчээр нь Оюунбилэг томилогдсон байна. 54 жилийн түүхэн замналтай тус цэцэрлэг нь эдүгээ 27 багш ажилтантай 150 хүүхдийн хүчин чадалтайгаар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг 6 бүлгийн 285 хүүхдэд 7 багш 6 туслах багш , болон бусад ажилдчын тусламжтай зохион байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхэм зорилго: Хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж Хөгжих боломжийг үнэн сэтгэлээсээ олгож Халуун дулаан уур амьсгал бүрдүүлж Хамтдаа эелдэг үйлчилгээг үзүүлнэ 16-р хороо: Орхоны 1-8, Туулын 1-8-р гудамж, Гандан 1, 2-р 60 айл, 56 17-р хороо: Монтелийн байр, 24, 71, 73, 76, 40а, 36и, 33, 34, 35, 39, 102, 103, 40а, 40б, 37, 27 18-р хороо: 32а, 32б, 33, 34, 36, Ами, АОС, АОС-86 байр
Хамран сургах тойрог
16-р хороо: Орхоны 1-8, Туулын 1-8-р гудамж, Гандан 1, 2-р 60 айл, 56 17-р хороо: Монтелийн байр, 24, 71, 73, 76, 40а, 36и, 33, 34, 35, 39, 102, 103, 40а, 40б, 37, 27 18-р хороо: 32а, 32б, 33, 34, 36, Ами, АОС, АОС-86 байр
Холбоо барих
БГД, 13 хороо Татвар хэлтсийн урд талд
Даваа-Баасан
08:00-18:00
5.0

2